BatX

2009-11-04 - УБТЗ
Ангилал: Төмөр зам

Монголын төмөр зам 1949 онд тавигдсан, Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зохион байгуулалттай, Сүхбаатар-Замын-Үүд, Эрээнцав-Чойбалсангийн олон улсын ба энэ замаас гадна Салхит-Эрдэнэт, Дархан-Шарын гол, Улаанбаатар-Багануур, Айраг-Бор өндөрийн орон нутгийн замтай, энэ нь тус улсын зүүн хагасын хойноос урагш, зурвас хэсгийг хамардаг, нийт замын урт 1815 км /үүнээс дорнод төмөр замын урт 350 км/. Цаашид Багануураас Хэнтий, Чойбалсанг дайруулан монголын зүүн хилээр БНХАУ-ын төмөр замын Рашаант өртөөтэй, улмаар Зүүн хойд ази, Түмэн бүстэй холбогдох судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсрогдож байна.

Төмөр замын сүлжээ харьцангуй бага тул зорчигч тээвэрлэлтийн хэмжээ их биш боловч ачаа тээвэрлэлтийн хэмжээ сүүлийн жилд тогтвортой нэмэгдэж байна. 1997 онд нийт ачаа тээвэрлэлтийн хэмжээ 7.33 сая тн, 2000 онд 9.18 сая тн байсан бол 2002 онд 11.64 сая тн болж өссөн байна. Эдгээр ачаанаас орон нутгийн ачааны эзлэх жин өндөр (60-75%) боловч дотоодын ялангуяа нүүрсний тээврийн тарифыг доогуур тогтоож барьдгаас шалтгаалж ашигтай ажиллах боломж гардаггүй.

 Харин сүүлийн жилүүдэд дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь төмөр замын салбарын эдийн засгийн боломжийг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм. 1995 онд 0.134 сая тн ачаа, 2001 онд 2.2 сая тн, 2003 онд 3.6 сая тн ачааг дамжин өнгөрүүлсэн бол 2004 онд 4.8 сая тн болж өссөн бөгөөд энэ чиглэлийн ачааны тээвэрлэлтийн хэрэгцээ цаашид ч нэмэгдэж байна. Гол хүндрэл бэрхшээл нь тус улсын төмөр замын үндсэн шугам 1 замтай тул нэвтрүүлэх чадварыг ихээхэн хязгаарлаж байгаа юм. Иймд өртөө зөрлөгийг нэмж олноор барих, зүтгүүр, вагоныг байнга нэмэгдүүлж, шинэчлэх улмаар хос төмөр зам тавих, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах бодлогыг баримталж байна. Харин сүүлийн жилүүдэд дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь төмөр замын салбарын эдийн засгийн боломжийг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм. 1995 онд 0.134 сая тн ачаа, 2001 онд 2.2 сая тн, 2003 онд 3.6 сая тн ачааг дамжин өнгөрүүлсэн бол 2004 онд 4.8 сая тн болж өссөн бөгөөд энэ чиглэлийн ачааны тээвэрлэлтийн хэрэгцээ цаашид ч нэмэгдэж байна. Гол хүндрэл бэрхшээл нь тус улсын төмөр замын үндсэн шугам 1 замтай тул нэвтрүүлэх чадварыг ихээхэн хязгаарлаж байгаа юм. Иймд өртөө зөрлөгийг нэмж олноор барих, зүтгүүр, вагоныг байнга нэмэгдүүлж, шинэчлэх улмаар хос төмөр зам тавих, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах бодлогыг баримталж байна.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Чөлөөт дуран
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. www.parovoz.com
Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax